Saturday, 25 December 2010

Баабар сурвалжлагчтай ярилцаж байна гэнэ. :D

Баабар сурвалжлагчтай ярилцаж байна гэнэ.



Сурв- Монголчууд сүүлийн жилүүдэд интернээт маш сайн ашигладаг боллоо.Энэ талаар таны бодол ?

Баабар- Зэрлэг нүүдэлчдид хэзээч соёлт нийгмийн иргэд байгаагүй. Интэрнээт хэрэглэх тал дээр бол МЭӨ хятадуудаас сурсан болов уу.



Сурв- Монголчууд тухайн үедээ мэдээллийг хамгийн хурдан өнөөгийн интернэт шиг дамжуулж байсан Морин өртөөг санаачилсан гэдэг.

Баабар -Балмад харгис Чингисийг үхсэний дараа түүний архичин хүү Өгөөдэй хятадаас соёлт нийгмийг үндэслэгч аугаа их соён гэгээрүүлэгч Цю багшийг урьж авчирсан байдаг. Тэр хүн л өртөөг боловсронгуй болгосон юм. Ариун шашны орон Европоос хүн төрөлхтний үүсэл, иргэншил , соёлын өлгий Хятад хүртэл тэр их зам газрын зураг,морь мал арчлах арга,бичгээ гээхгүй,өөрөө ядрахгүй хол зам аялах их соёлыг үндэслэгч маань хэрцгий Монголчуудын золиос болж таалал төгссөн юм.










Friday, 30 July 2010

Бух

Сарлагын бух Хайнагын бух хоёр хэрэлдэж байна гэнэ.
Хайбух нь - Аа муу эрлийз
Сабух нь -Өөрийгөө хурлийзаа мэдэх үү?
Хайбух нь - Чи муу сэгсийсэр Маркс шиг за?
Сабух нь- Лээнэн шиг гялаан толгойлчоод...

Wednesday, 30 June 2010

...Уралдаан...

Зууны мэдээ сонины захиалга багасаж улмаар Мааркетингийн шинэ арга хэрэгсэл хэрэглэж нэрээ солих уралдааныг бүх ард түмний дунд зарлажээ гэнэ.
Тэгсэн ийм нэрнүүд ирэв гэнэ.

-Цуу мэдээ
-Зуудаг мэдээ
-21-р Зууны мэдээ МАХН-ын Үнэн
-ТВ-9 телевизийн хөтөлбөр.

Friday, 25 June 2010

Цоомоо Пүрэвбат хоёроор хийлгээ биз дээ

Н.Энхбаяр нартын жамаар нас өндөр болж тэнгэр хальж гэнэ.(Онигоо шүү Базарваань )Улмаар урьд насны буян нүглийг нь дэнслэхээр Эрлэгийн элч мань эрээс асууж байна гэнэ.

Эрлэгийн Элч : - За Энхбаяраа Чиний у
рьд насны үйлийг сөхөж үзвээс их урваж шарвасан хэрэг их буугаад байна даа. Та ер хар толгойгоо хамаг Монголоосоо илүүд тавьдаг байсан хүн бус уу .

Эба:- Өө үгүй үгүй, Миний удамд тийм хүн байхгүй, Харин Чахундорж мэтийн хэдэн ноёд л дээр үед тэгж байсан тал байгаа гэж сэргэлэнтэв гэнэ .

Эрлэгийн элч:- За тийм байж, Тэгүүл Та ерөнхий сайд байхдаа УБ хотынхоо ашигтай газрыг хэр наймаалав даа,Бас баахан Хадгаламж зээлийн хоршоод дампуурсан хэрэгт холбогдсон уу гэж гэнэ.

Эба:- Ёстой тиймийм байхгүй, Тэр газрын наймааг чинь би өөрөө биш Хотын мэр Энхболдоор, Хоршоодын хэргийг бол Намын маань соц залуучуудаар хийлгэсэн билээ гэж наминчлав гэнэ.

Эрлэгийн элч: - Аан тийм үү, Тэгвээс Та УИХ-ын дарга байхдаа Ашигт малтмалын тухай хуулийг гадаадынханд ашигтайгаар зассан уу.

Эба:- Яаалаа гэж тийм нүгэлтэй юм байх уу Элч минь, Тэр хэргийг Нямдорж,Мөнх-Оргил нарын гараар хийлгэсэн билээ. Үйл нь надаа оногдох ёсгүй биш үү

Эрлэгийн элч:- За тийм байж, Тэгвэл та Ерөнхийлөгч байхдаа Зэвсэгч хүчний ерөнхий хамаандлагчийн хувьд 7-р сарын 1-нд шударга ёсны төлөө жагссан Ард түмнээ буудаж алах зарлиг гаргасан уу.

Эба:- Ээ хээ Би юу гэж тэгж гэнэдэхэв дээ. Засгийн газрын кабинетийн тэргүүнийх нь хувиар С.Баярыг хатгаж Цагдаагын удирдлагуудаар нь тэр ажлыг хийлгэсэн билээ гэв гэнэ.

Эрлэгийн элч:- За та тун сэргэлэн байлаа. Таныг би заавал урвсан үйлээр яллаж таарах нь дээ гэхэд

Эба: - Үгүй би яаахаараа урвасан хулгайн үйлийг үрийг эдлэх ёстой юм, Тэр чинь хэл, бие , сэтгэлийг хамарсан хамгийн их бузар нүгэл шүү дээ. Элч та шударга бус байна Би Монгол төрийн бүхийл том сайхан албан тушаалд суухдаа хар толгойгоо бодож байсан нь үгүй нөхөддөө тус дэмтэй явсан гэв .

Эрлэгийн элч:- Дөнгөж сая Та дээр асуусан асуултанд хариулахдаа Улс эх орноосоо бус гэхэд Анд найз ,Намын нөхдөөөсөө урвалаа энэ Таныг яллахад хангаллтай гэв.

Эба сандран :- Ээ Эрхэм элч минь ээ, Би урьд насандаа тоо томшгүй олон буян үйлдсэн хүн, Өч төчнөөн сан байгуулж зовсон олонд тусласан бас бурхны шашны төлөө их ажил хийсэн билээ гэхэд нь

Эрлэгийн элч:- Цөг гэм. Чи тэр буян сангийнхаа ажлыг Цоомоогоороо, Бурхны шашны ажлаа Пүрэвбат ламтанаар хийлгээ биз дээ гэж гэнэ.